Mongolian Eco Car Club /MECA/ – тай хамтран эко машинууддаа үнэгүй оношлогоо хийлээ.

Home / Mongolian Eco Car Club /MECA/ – тай хамтран эко машинууддаа үнэгүй оношлогоо хийлээ.

Сайн байна уу. Өнгөрсөн амралтын өдөр буюу 2014.03.02 өдөр Монголын приус хөлөглөгч залуусын MECA клубтай хамтран приус машинуудад үнэгүй оношлогоо зохион байгууллаа. Нийт хамрагдсан 60 гаруй машинаас 40 гаруй машин хүрэлцэн ирж бид еко клубын төмөр хүлэгт нэг өдрийг зориулан бүх эд ангийн болон свеча оношлогоо хийлээ. Приус ер нь тос маслаа их иддэг машин юм байна. Тос масло нь коллектортоо орчихсон, коллектор нь бохирдсон огт тосгүй болчихсон машин ч байсан. Ер нь машинаа хаяа нэг оношлогоонд оруулж байх хэрэгтэй юм байна. За тэгээд свечаны асуудал цөөнгүй машинд байлаа. Ингээд хамтын ажиллагаа хүндэтгэн өглөө эрт цагаа бариад ирсэн гишүүддээ маш их баярлалаа.