Эх үрсийн баярыг тохиолдуулан асрамжийн газрын хүүхдүүдийг баярлууллаа.

Home / Эх үрсийн баярыг тохиолдуулан асрамжийн газрын хүүхдүүдийг баярлууллаа.
Эх үрсийн баярыг тохиолдуулан Кар Старс ХХК нь Монголын Markx, Verossa, Mark II эзэмшигчдийн групп болох Эм-Ви-Эм Клуб, Матрикс Салон, Фикс Авто Сервис- тай хамтран “Хүүхэд бидний ирээдүй” хэмээх арга хэмжээг 2014.05.31-ны өдөр зохион байгуулсан юм. Уг үйл ажиллагаа
Эм-Ви-Эм Клубын автомашинуудын цугларалт Скай их дэлгүүрийн гадна талбайд цугларснаар эхэлж
Автомашины цуваа үүсгэн хүүхэд асрамжийн газарлуу явж асрамжийн газрын хүүхдүүдийг аваад хотын төвөөр цуваагаар явж Монголын №1 Матрикс Салонд очиж хүүхдүүдийн үсийг засуулан,
Цуваа цааш явж талбай орж Челсигийн холбооны гишүүд болон Эм-Ви-Эм клубын гишүүд хүүхдүүдтэй хамт хөл бөмбөг тоглож, хүүхдүүдэд ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагнал гардуулж, дурсгалын зураг авахуулцгааж
Чингисийн талбайгаас Хүүхдийн Соёл амралтын хүрээлэн (Парк) орж хүүхдүүдийг тоглоомууд дээр тоглуулж хоолонд оруулан өөрийн нэрийн гарын бэлгийг гардуулан буцаан хүргэж өгсөнөөр тухайн өдрийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм. УГ үйл ажиллагаанд Монголын сайтын холбоо, ТВ5 болон ТВ9 телевизүүд хамтран ажиллаж арга хэмжээний талаар мэдээллийг сурвалжилсан билээ.