Хэрхэн өөрийн машинд тохирсон очлуур (свеча) сонгох вэ?

Home / Хэрхэн өөрийн машинд тохирсон очлуур (свеча) сонгох вэ?

sevcheeОчлуурыг сонгохдоо машиныхаа хөдөлгүүрийн нөхцөл, өөрийнхөө жолоодлогын нөхцөл гэх зэрэг олон төрлийн шалтгаанд үндэслэн сонгодог. Байнгын ачаалалтай машин барьж явдаг хүн энгийн очлуурыг удаан хугацаанд хэрэглэвэл хэт халах зэрэг асуудал үүсэх жишээний. Таарч тохирохгүй очлуур сонговол энэ мэт өчнөөн асуудал үүснэ. Хамгийн чухал нь одоо яг таны машинд ямар үйлдвэрийн ямар кодтой ямар очлуур байна. Тэр хэр удаж байгаа зэрэг мэдээлэл цуглуулж боломжтой бол тийм очлуур сонгох нь танд ашигтай. Өөрөөр хэлбэл одоо суурилуулагдсан байгаа очлуурынхаа нөхцөл байдлыг нягтлан шалгасны дараа түүндээ үндэслэн дараагийн очлуураа сонгоно гэсэн үг. Одоо дулааны улирал хаяанд ирээд байна. Дулаан орж агаарын температур өсөхөд хөдөлгүүрийн ачаалал нэмэгддэг. Ийм үед илүү өндөр дулааны зэрэглэлтэй сонгох хэрэгтэй. Мөн хөдөлгүүрийн хүч нэмэгдэх буюу морины хүч ихсэхэд ийм өндөр зэрэглэлтэй очлуур шаардагддаг. Нэмэлт тоноглол хийж морины хүчийг нэмэхэд шаталтын талбайн температур ихсэж электродууд хайлах шалтгаан болдог. Иймээс өндөр зэрэглэлийн дулааны эсэргүүцэлтэй очлуур сонгох хэрэгтэй.