АРС группын уулзалтанд оролцлоо.

Home / АРС группын уулзалтанд оролцлоо.
Монголын Toyota Allion Premio Corolla эзэмшигчдийн группын залуучуудын 2014 оны 8-р сарын 3-ны өдөр зохион байгуулагдсан уулзалт өдөрлөгт КАР СТАРС ХХК нь хамтран ажиллаа. Уг уулзалтаар 20 гаруй АРС автомашин эзэмшигч залуус нэгдэн өөр хоорондоо зөвлөгөө, туршлага солилцон амралтын өдрийг байгалийн сайханд үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм. Манай компаний зүгээс DENSO болон J-WORKS брэндийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, зөвхөн тухайн өдөр уулзалтанд ирсэн залуусдаа зориулан хямдралтай худалдаа явуулсан юм. Мөн Японы J-WORKS брэндийн агаар шүүгч болон хуурамч агаар шүүгчийн ялгааг харуулсан туршилт явуулсан нь АРС /Allion, Premio, Corolla/ автомашин эзэмшигч залуусын талархалыг ихээхэн хүлээсэн үйл ажиллагаа болсон юм. Тухайн өдрийн уулзалтыг илүү хөгжилтэй болгох үүднээс манай компаний зүгээс нэрэмжит 2 тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд тэмцээн тус бүрийн ялагчдыг өөрийн компаний болон DENSO-ийн гарын бэлгээр урамшуулсан юм.