“КАР СТАРС” ХХК

Манай байгууллага нь 2003 оноос 2 салбар дэлгүүртэйгээр ЯПОН АВТО СЭЛБЭГИЙН ХУДАЛДАА-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2012 оны 03 дугаар сард албан ёсоор “КАР СТАРС” ХХК-ыг байгуулан 4 салбар дэлгүүр, 1 бөөний төв, 1 засвар үйлчилгээний төвтэйгөөр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагыг хангахуйц Монгол орны эрс тэс уур амьсгал, замын нөхцөлд тохирсон чанартай бүтээгдэхүүн ээр хангахыг зорьж ажиллаж ирсэн билээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд бид оригиналь авто сэлбэг үйлдвэрлэгч компаниудын олон улсын үзэсгэлэн яармагт удаа дараа оролцож томоохон үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллан хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг чанартай, найдвартай сэлбэгээр хангасаар ирсэн билээ. Үүний нэгэн тод жишээ нь бид 2013 оны 12 дугаар сард ДЭЛХИЙН БРЕНД “DENSO” КОРПОРАЦИ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж МОНГОЛ дахь албан ёсны ДИСТРИБЬЮТЕР-ийн эрхийн эзэн болж нийт хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг найдвартай хангаж, авто машины эдэлгээг уртасгах цаашлаад байгаль экологи, агаарын бохирдолд эерэгээр нөлөөлөхүйц оригиналь бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчдээ хангах болсон явдал юм. Ингээд та бүхний алтан шар зам тань өлзийтэй байж, ажил үйлс нь бүтэмжтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

ЗОРИЛГО

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО: Монгол орны эрс тэс уур амьсгал, Замын нөхцөлд тохирсон, чанарын шаардлага хангахуйц, Дэлхийн оригиналь брендийг дотоодынхоо зах зээлд нэвтрүүлэх явдал юм.

БИДНИЙ ТУХАЙ

КОМПАНИЙ НЭР: “КАР СТАРС” ХХК
БАЙГУУЛАГДСАН ОГНОО: 2012 ОНЫ 03 ДУГААР САР
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ: ЯПОН АВТО СЭЛБЭГИЙН ХУДАЛДАА, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ: БЭХБАЯР Түмэндэмбэрэл
АЖИЛЧДЫН ТОО: 20
ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУД: DENSO CORPORATION, J-WORKS, LAMDA, ZAMMU BELT

Захиралын мэндчилгээ

  • Т. БЭХБАЯР
    Т. БЭХБАЯРЗАХИРАЛ

    “КАР СТАРС” ХХК-тай хамтран ажилладаг харилцагч, үйлчлүүлэгч болон нийт авто машин эзэмшигчиддээ  компанийхаа нийт ажилтан албан хаагчдынхаа өмнөөс ажлын өндөр амжилт хүсэн мэндчилье.